Тус тэнхим 16 багштай Монгол Улсын гавъяат багш 1, Ардын
боловсролын тэргүүний ажилтан 7, ахлах багш 11 ажиллаж байна. 100% магистрийн
зэрэгтэй, 5 багш докторантурт суралцаж байна. 2009 оноос Архангай аймгийн
төвийн бүсийн сумдын багш сурагчдын дунд математикийн олимпиад, 2005 оноос багш
Б. Чимгээгийн нэрэмжит олимпиадыг 3 жил тутамд, 2004 оноос багш Ж. Дэчингаамын
нэрэмжит олимпиадыг 4 жил тутамд зохион байгуулдаг. 2011 оноос багш Б.
Чимгээгээр ахлуулсан хичээлийн судалгааны баг амжилттай ажиллаж байна.